Асуулт: Хайртай, хэрэгтэй, гэрэлтэй гэх мэт үгүүдийн тай гэдгийг нь тусад нь бичих ёстой юу? Нийлүүлэх ёстой юм бол уу?
Хариулт: Тэмдэг нэрийн үүргээр бол нийлүүлнэ. Тодотгож тэмдэг нэр бол цуг бичнэ харин хамтрахын тийн ялгал хэнтэй юутай гэвэл салангид бичнэ
……………………………………
Асуулт: Үгийн адагт орсон т үсэг ямар байдаг билээ
Хариулт: Т үсэг үл дэвсгэрлэх үсэг тул үгийн адагт дангаар орохгүй ямагт ардаа эгшигтэй бичигдэнэ
…………………………………..
Асуулт: Монгол бичгээр хүний нэр бичихдээ овгийн эхний үеийг тавьдаг даа. Жишээлбэл Б. Эрдэнэ гэдгийг Бү. Эрдэни ( ᠪᠥ᠊ ᠂ ᠡᠷᠳᠡᠨᠢ) компьютер дээр бичиж болохгүй байна.
Хариулт: Classic Mongolia dashtseden Shift – 2 той , Mongolian baiti bol shift -8 тай дарна /Үеэ бичээд shift- тэй 8 дээр зэрэг дарна/
…………………………………..
Асуулт: Компьютер дээр Mongolian Baiti ашиглаад нөхцөл бичиг гэхээр болохгүй юм. Яаж бичих вэ? Криллийн E, П хоёр дараад ч болохгүй байна.
Хариулт: Үгээ бичээд зай авалгүй кирилл е дараад бичнэ
…………………………………..
Асуулт: компьютер дээр үндэсний бичгээр нэрийн овгийн эхний үе яаж бичих вэ? багш нар аа (Baiti )
Хариулт: Овгийн эхний үсгээ бичээд shift+7 дар
…………………………………..
Асуулт: Ийн уун дагаварыг бичихээр титэмтэй бичигдээд байх юм яаж бичдэг юм болоо?
Хариулт: Кейвордны баруун дээд хэсэгт байрлах 0 тооны баруун талын товчыг Е товчийг дарна. Дарахдаа уг бичих үгнээсээ зай авахгүйгээр дарахаар автоматаар зай авагдана тэгээд нөхцөлөө бичнэ. /Тэнцүүгийн өмнөх тэмдгийг дар тэгээд нөхцөлөө бичихээр титэмгүй гарна/
…………………………………..
Асуулт: Хувилгагч нөхцөл эс хувилгагч нөхцөл гэж юу юм бол хэлээд өгөөч
Хариулт: Гийгүүлэгчээр төгссөн үгэнд я, г, н, м, л, р нөхцлүүдээс залгахад гэдэс жийрэглэнэ. Үүнийг хувилагч нөхцөл гэнэ. Харин шууд залгаж болдог ж, ш, б, с, д, х, т эдгээрийг эс хувилагч нөхцөл гэнэ.
Үндэс язгуурт нөхцөл дагавар залгахад гэдэс жийрэглэж байгаа нь /йаганмолор/ хувилгагч үсэг. Шууд залгаж болох /жич бусад хот /гэхэд ордог гийгүүлэгчүүд эс хувилгагч үсэг.
…………………………………..
Асуулт: Ком дээрээ монгол бичгийн фонт хэрхэн суулгах вэ?
Хариулт: суулгах фонтоо хуулаад C/: disk>Windows>Fonts гэсэн folder буюу хавтсан дотор Paste хийгээд болно.
…………………………………..
Асуулт: Ххк г яаж бичдэг вэ?
Хариулт: ха ху ко, ᠬᠢ᠊᠂ ᠬᠠ᠊᠂ ᠺᠣ᠊, виндоүс дээр шивэхдээ ард нь шифт 7 гээд нуруу аваарай
…………………………………..
Асуулт: Суулгачихаад гараа яаж сонгож байна?
Хариулт: Windows дээр бол дэлгэцийн баруун доод хэсэгт байдаг хэлний сонголт дээр дараад Language Preferences -> Preferred Language -> Add a language -> Choose a language to install -> ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠬᠡᠯᠡ (ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ) Mongolian (Traditional Mongolian, Mongolia) гэж тохируулаарай.
……………………………..
Асуулт: Зурагтаар ” Нутуг – ун зам ниругутай ” концерт гарч байна. Ниругу – тай гэж бичихгүй юм уу? Дүрмийг тайлбарлаач.
Хариулт: Тай3-нь 2 янз, хамтрахын нөхцөл, тэмдэг нэр бүтээх дагавар. 1. Ямар гэсэн асуултад хариулагдаж араасаа нэр үг авч байвал тэмдэг нэр бүтээх дагавар. Энэ тохиолдолд нийлүүлж бичнэ 2. Хэнтэй, юутай гэсэн асуултад хариулагдаж араасаа үйл үг авч байвал ХАМТРАХЫН ТИЙН ЯЛГАЛын нөхцөл. Салангид бичнэ
“устай газар” гэвэл ямар? гэсэн асуултад хариулагдах тэмдэг нэрийн -тай тул нийлүүлж бичнэ, “устай иржээ” гэвэл юутай? гэсэн асуултад хариулагдах жинхэнэ нэрийн тийн ялгалын -тай тул дагуулж бичнэ.
Нутгийн зам ямар юм бэ “нуруутай, түшигтэй, тулгууртай, найдвартай…” гэсэн утгатай тэмдэг нэр тул нийлүүлж бичнэ.
…………………………….
Асуулт: Ямар үед (тай) нөхцөлийг залгаж бичих вэ? Бас учиртай чадвартай гэдэгт залгаж бичих үү? туслаач ойгодоггүй.
Хариулт: Ямар? гэдэг асуултанд чадвартай гэж хариулж байгаа учир залгаж бичнэ. Юутай? гэж асуултанд хариулагдаж байвал -тай -г тусад нь бичнэ гэсэн. Тэмдэг нэр бол хамт бичнэ, хамтрахын тийн ялгалын утга бол тусдаа бичнэ.
……………………………..
Асуулт: Байти фонт дээр гу, ху үеийг яаж гаргадаг вэ?
Хариулт:
гу, го = G+V
гү, гө = G+O дараарай.
ХУ нь H+V
……………………………..