УРТ ЭГШИГ СУНГАЖ УДААНААР ХЭЛЭХ ЭГШГИЙГ УРТ ЭГШИГ ГЭНЭ.
Урт эгшгийг дөрвөн аргаар тэмдэглэнэ. Үндсэн эгшгийг давхарлаж аа, ээ, оо, уу, өө, үү гэж тэмдэглэнэ. Я, е, ё, ю эгшгийн дараа үндсэн эгшгийн нэгийг давхарлаж яа, яу, еэ, еү, еө, ёо, ёу, юу, юү гэж тэмдэглэнэ.
Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараах урт эгшгийг бичихдээ зөөлний тэмдгийг и болгож үндсэн эгшиг нэгийг нэмж иа, ио, иу гэж тэмдэглэнэ.
Үндсэн эгшиг гурвыг давхарлаж бичихгүй. И эгшгийг уртаар бичихдээ эр үгийн ы, эм үгийн ий гэж ялгаж тэмдэглэнэ.
Эр үгийн ы эгшиг дан үсгээр тэмдэглэсэн богино эгшгийн хэлбэртэй боловч урт и эгшиг юм.
Эм үгийн ий хос эгшгийн хэлбэртэй боловч урт эгшиг юм. Жишээлбэл: Ардын, ордны, өвлийн, дэрсний гэх мэт.
- Урт эгшиг тэмдэглэх түгээмэл бус гурван арга.
А. УРТ ЭГШИГ УГААСАА БАЙГААГҮЙ УЧРААС БОГИНО ЭГШИГТЭЙ ҮГИЙГ УРТАТГАЖ ДУУДДАГ болсон. Эжи (ээж, ижий, эжий) – ээж Абу- Ааб(в) монгол үгийн хувьд б,в адилхан
Б. УРГА- УУРГА САРАЛ – СААРАЛ ЦАГАН – ЦАГААН ЯГАН – ЯГАН Ийм үг нэлээн ховор байдаг. Б. В авиа у эсвэл ү болох Эрийн гуруун наадам Баруун дөрүүн зам Аруун хоёр жил гэх мэт ярианы хэлэнд түргэн хэлэхэд в- у,ү болж хэлэгддэг дээ. Итгэхгүй бол хурдан хэлээд үзээрэй.
В ГИЙГҮҮЛЭГЧ ЭР ЭМ ЭГШГЭЭС ХАМААРЧ У,Ү БОЛЖ ХЭЛЭГДДЭГ. Тэвхэ – тэүхэ – түүхэ- түүх ( түүхэнд. Х гийгүүлэгч ардаа ямагт эгшигтэй) Тавлай- таулай- туулай Хавли – хаули- хуули – хууль ( хуулинд. ь бол эр үгэнд и эгшгийг орлуулсан тэмдэг) Гавли- гаули- гуули- гууль( гуулин шанага. Ь бол эр үгэнд и эгшгийг орлуулсан тэмдэг) Ийм үг маш ховор. Уламжлал гэж шууд цээжил гэхийн оронд ингээд хувирлын зүй тогтлыг ойлговол амархан тогтоох байх.
В. ШУУД ЭГШИГ ДАВХАРЛАН БИЧИХ Ноос – ноосу Боов- бообу Ноолуур – нолуур Гэхдээ ийм үг бас л ховор. Ихэнх нь утга ялгах гэж ингэж бичдэг.