ХАРЬЯАЛАХЫН ТИЙН ЯЛГАЛЫН -ийн, -ын нөхцөлийг 3 янзаар тэмдэглэнэ.
- -йин буюу ᠊ᠢᠢᠨ
- -ун, -үн буюу ᠊ᠤᠨ
- -у, -ү буюу ᠊ᠤ
-йин буюу ᠊ᠢᠢᠨ нөхцөл йа гийгүүлэгчээр эхэлсэн тул эгшгээр төгссөн бүх нэр үгэнд дагуулж бичнэ. Жишээ нь: ᠬᠠᠷᠢ ᠊ᠢᠢᠨ ᠂ ᠪᠠᠭᠠᠪᠠᠭᠠᠢ ᠊ᠢᠢᠨ ᠂ ᠲᠣᠯᠤᠭᠠᠢ ᠊ᠢᠢᠨ ᠂ ᠰᠠᠷᠡ ᠊ᠢᠢᠨ
-ун, -үн буюу ᠊ᠤᠨ нөхцөлийг сүүл-н гийгүүлэгчээс бусад гийгүүлэгчээр төгссөн нэр үгэнд дагуулж бичнэ. Жишээ нь: ᠭᠠᠯ ᠊ᠤᠨ ᠂ ᠦᠬᠡᠷ ᠊ᠦᠨ ᠂ ᠭᠡᠷ ᠊ᠤᠨ ᠂ ᠨᠣᠮ ᠊ᠤᠨ
-у, -ү нөхцөлийг сүүл -н ᠊ᠨ гийгүүлэгчээр төгссөн нэр нэр үгэнд дагуулж бичнэ. Жишээ нь: ᠬᠦᠮᠦᠨ ᠊ᠦ ᠂ ᠰᠣᠨᠢᠨ ᠊ᠤ ᠂ ᠰᠦᠨ ᠊ᠦ ᠂ ᠨᠣᠮᠢᠨ ᠊ᠤ
