ДЭВСГЭР ҮСЭГ
Дэвсгэр үсэг гэдэг нь ардаа эгшиггүйгээр бичиж болдог гийгүүлэгч үсгүүд. Дэвсгэр үсгийг цээжлүүлэхийн тулд Хатуу дэвсгэр “багарсад буюу бэгэрсэд” Зөөлөн дэвсгэр “намаланг буюу нэмэлэнг” гэж үг зохиожээ. Энэ үгэнд орсон гийгүүлэгчийг цээжлэх хэрэгтэй. Хатуу дэвсгэрт өгөх оршихын “ту, тур” Хатуу дэвсгэрээс бусдад нь “ду,дур” залгана.
Хатуу дэвсгэрт -чээ, бусад бүх тохиолдолд -жээ залгана. Зөөлөн дэвсгэрээс бусад гийгүүлэгч заавал ардаа эгшигтэй байх учраас бүгдэд нь “жээ” залгана. Энэ нь чангад нь чанга, хөндий буюу зөөлөнд нь зөөлөн нөхцөл дагуулж байгаа хэрэг юм. Эсрэгээрээ дэвсгэрлэдэггүй үсгүүд заавал ардаа эгшигтэй байна гэсэн үг. ха, хэ, жа(за), та, ча(ца), ша, па, лха үсгүүд юм. Тийм учраас л аз гэхэд аза, эх гэхэд эхэ,ах гэхэд аха, онц гэхэд онца, ат гэхэд ата гэж эгшигтэй бичдэг.
- Эгшиг зохицох ёс Монгол бичиг чанга буюу эр, хөндий буюу эм үгийг хамт бичдэггүй. Тиймээс ямар эгшиг орсныг нь сайн анхааарах хэрэгтэй. 2. Холбох эгшгийн дүрэм буюу эгшиг жийрэглэх “Набдарсал” хэмээх зохиомол үгэнд орсон Н,Б,Д,Р,С,Л гийгүүлэгчээр төгссөн үгийн үндсэнд “Я(е,ё,ю)ганмолор ” хэмээх зохиомол үгэнд орсон Я (е,ё,ю), Г,Н,М,Л,Р ба си,схи- ээр эхэлсэн нөхцөл дагавар залгахад гэдэс буюу “ү(ө),у(о) ” жийрэглэнэ. 3. Тийн ялгалын нөхцөл бүр амархан гийгүүлэгчээр төгсвөл эгшгээр, эгшгээр төгсвөл гийгийгүүлэгч болон шилбээр эхэлсэн нөхцөл дагуулна.