МОНГОЛ БИЧГИЙН ГАЛИГ УНШИЖ СУРАХ АРГА

Т, ц, ч, х, (е, ё, ю, я), ж, з энэ гийгүүлэгч ямагт ардаа балархай эгшигтэй байна. Балархай эгшгийг хасаж унш.

(Т, д), (б, в), (х, г), (ц, ч),(з, ж), (о, у) (ө. ү, э) сэлгэж уншиж үз. Маш ховор тохиолдолд (я, и) (ц, ч, с) (н, м) сэлгэнэ.

Хэрвээ хоёр эгшгийн хооронд (Я, г) гийгүүлэгч орсон байвал урт эгшиг байх магадлал 99.9 хувь учир я,г хоёрыг хасаж унш.

Эгшиг зохицох ёсыг чандлан баримтал. Тэргүүн үед ямар эгшиг орсон болохыг сайн ажигла. Саармаг эгшиг орсон бол хоёрдугаар үеийн эгшгийг ажигла. Чанга, хөндий эгшиг нэгэн үгэнд хамт орохгүй.

Тийн ялгалын нөхцөл ямагт тусад нь дагуулан бичнэ. Энэ таван зарчмыг гэгээн өдөр цээжиндээ, харанхуй шөнө зүүдэндээ санаж яваарай. Удахгүй жишээ, шалгалт хоёрыг хослуулна.