КИРИЛИЙН ДҮРМЭЭР МОНГОЛ БИЧИГ СУРАХ НЬ
- Монгол бичигт кирилийн “щ ы й ь ъ я ю е ё” үсэг байдаггүй.
- щ- энэ үсгийг монгол бичигт ш үсгээр тэмдэглэнэ.
- я, ю, ё, е /ya ye yo ye/ – дөрвийг ганцхан үсгээр я үсгээр тэмдэглээд араас нь зохицох эгшгийг нь дагуулна. яс- ᠶᠠᠰᠣ yas ес- ᠶᠢᠰᠤ yes ёс ᠶᠣᠰᠣ yos юм ᠶᠣᠮ yum
- ы й үсгийг и -тэй адил тэмдэглэнэ. ии гэж тогтоох хэрэгтэй. ахын ᠠᠬᠠ ᠊ᠢᠢᠨ ahiin эхийн ᠡᠬᠡ ᠊ᠢᠢᠨ ehiin
- ъ энэ үсэг бол тусгаарлах үүрэгтэй. Зөвхөн эр үгэнд орно. Үүнийг монгол бичигт а, о үсгээр шууд орлуулна. Эхний үедээ о орсон бол ъ оронд о, эхний үедээ а, у орсон бол ъ оронд а орлуулна. уралдая,хасая, ороё уралдъя ᠣᠷᠣᠯᠳᠣᠶᠡ uralday Хасъя ᠬᠠᠰᠤᠶᠠ hasay Оръя ᠣᠷᠣᠶᠠ oroy
- ь бол үнэндээ эгшиг юм. Эр үгэнд шууд и үсгээр, эм үгэнд э,ө үсгээр орлуулна. Ь тэмдэг эр үгэнд орохдоо зөвхөн үгийн үндсэнд ордог. Хони, мори, хари, гави, сари гэх мэт. Эм үгэнд ь тэмдэг орлуулахдаа эхний үедээ ө орсон бол ь тэмдгийг ө-өөр, эхний үедээ ү, э орсон бол ь тэмдгийг э-ээр орлуулна. Өгөе, өнхөрөе, өртөе, үхэе, үрэгдэе, хэлэе, хүсэе гэх мэт. харь ᠬᠠᠷᠢ hari морь ᠮᠣᠷᠢ mori хонь ᠬᠣᠨᠢ honi хүсье ᠬᠥᠰᠡᠶᠡ husey өгье ᠥᠭ᠌ᠭᠥᠡ uguy үхье ᠥᠭᠥᠶᠡ uhey хүлье ᠬᠥᠯᠢᠶᠡ huley хэлье ᠬᠡᠯᠡᠶᠡ heley
- б, в үсгийг ялгахдаа зөвхөн харь үгэнд в, монгол үгэнд б ордог гэж тогтоогоорой.
- авбал – ᠠᠪᠣᠪᠠᠯ-аббал -abbal балбар ᠪᠠᠯᠪᠠᠷ – балбар -balbar Авав- ᠠᠪᠣᠪᠠ -abab- aбаб.
- Монгол бичиг ч,ц үсэг адилхан. Үүнийг яаж ялгах вэ гэвэл ж,ч,ш-ийн ард и гэдэг дүрэм хэрэг болно.
- Монгол гаралтай үгэнд ц- ардаа а,э,о,у,ө,ү эгшиг авна. цаг- цаг, цэг- цэг, ч нь ардаа үргэлж и эгшиг авна. чанар- чинар, чулуу- чилагу, чадал- чидал, чөдөр- чидөр,
- Монгол бичигт ж,з үсэг адилхан. Үүнийг яаж ялгах вэ гэвэл ж,ч,ш-ийн ард и гэдэг дүрэм хэрэг болно. Монгол гаралтай үгэнд з- ардаа а,э,о,у,ө,ү эгшиг авна. заг- заг, зэв- зэв, зол- зол ж нь ардаа үргэлж и эгшиг авна. жолоо- жилуга, жаргал- жиргал, жаал-жигал гэх мэт.
- Бас тийн ялгалыг монгол бичигт тусад нь бичдэг учраас эгшиг гээх шаардлагагүй. Балархай эгшиг гээхгүй гэж ойлгоорой. Үүнтэй холбоотой кирилд байдаг маш олон дүрэм хэрэггүй гэж сэтгээрэй.
- Том жижиг үсэг гэж байхгүй. Түүнтэй холбоотой олон дүрэм хэрэггүй.
- 12 Монгол бичигт эгшигт, заримдаг гэж гийгүүлэгчийг ялгадаггүй. Дэвсгэрлэх, үл дэвсгэрлэх гэж л бий. Дэвсгэрлэх гэдэг нь ардаа эгшиггүй бичиж болдог гийгүүлэгч.Хатуу дэвсгэр “багарсад буюу бэгэрсэд” Зөөлөн дэвсгэр “намаланг буюу нэмэлэнг” гэж үг зохиожээ. Энэ үгэнд орсон гийгүүлэгчийг цээжлэх хэрэгтэй Хатуу дэвсгэрт өгөх оршихын “ту, тур” Хатуу дэвсгэрээс бусдад нь “ду,дур” залгана.
- Хатуу дэвсгэрт -чээ, бусад бүх тохиолдолд -жээ залгана. Зөөлөн дэвсгэрээс бусад гийгүүлэгч заавал ардаа эгшигтэй байх учраас бүгдэд нь “жээ” залгана.
- Үл дэвсгэрлэх гэдэг нь ардаа заавал эгшиг дагуулдаг гийгүүлэгчид. ха, хэ, жа(за), та, ча(ца), ша, па. Кирил бичгийн ж,ч,ш-ийн ард и гэдэг дүрмийг үүнээс сэдэвлэж зохиосон юм. Идэвх,чадавх, ах, эх, аз, ат, ац, ач, хаш, хож, ич, эц, эз гэж кирилээр бичихийг монгол бичгээр ард нь заавал эгшигтэй бичдэг.