МОНГОЛ БИЧГИЙН АНХАН, ДУНД ШАТ ХОСОЛСОН ОНЛАЙН СУРГАЛТ
Танхимаар суралцах боломжгүй хүмүүстээ зориулан онлайн хичээлээ зарлаж байна.
Та орон зай, цаг хугацаанаас үл хамааран монгол бичгийг зурлагаас нь эхлэн суралцах боломжийг танд олгож байна.
Гол нь та хуваарьт өдрийн хичээлүүдээ дараагийн хичээлийг байршихаас өмнө үзэж баталгаажуулаад явбал үр дүнд хүрнэ гэдгийг анхаараарай.
Сургалтын агуулга:
✅Монгол бичгийн үндсэн зурлага
✅ Монгол бичгийн эгшиг үсгүүд
✅ Эгшиг зохицох ёс
✅ Монгол бичгийн гийгүүлэгч үсгүүд
✅ Дэвсгэрлэх ба үл дэвсгэрлэх үсгүүд
✅ Эгшиг гийгүүлэгчийн зохицол, эр эм үг, үгийн үе, үг үелэх
✅ Монгол бичигт урт эгшгийг хэрхэн бичих
✅ Монгол бичигт хос эгшгийг хэрхэн бичих
✅ нэр үгийн хувилал / олон тоо, тийн ялгал, хамаатуулах/
✅ үйл үгийн хувилал / хувилагч үсгүүд, хувилгагч үсгүүд эс хувилгагч үсгүүдийн дүрэм/
✅ Өвөрмөц хувилалтай үгс
✅ Дүрс ялган бичдэг үгс
✅ уламжлалт бичлэгтэй үгс
✅ Гадаад үгийг бичих
✅ Галиглах
✅ Цахим хэрэглээ
✅ Нэмэлт / дасгал даалгавар, тараах материал/
Дадлага:
🤍Унших
🤍Бичих
🤍Цахим хэрэглээ
Дээрх агуулга бүхий хичээлүүд нь унших бичих дасгал даалгавраар дадлагажуулан , тайлбар дасгалтай явагдана.
Сургалтын үргэлжлэх хугацаа: 3 сарын 16-4 сарын 16 хүртэл + 1 сар хадгалагдана.
Долоо хоногт 2 удаа буюу Даваа, Пүрэв гарагуудад онлайн хичээл шинээр тавигдана.
1 удаагийн хичээл 2 цаг буюу 120 минут завсарлагатайгаар үргэлжилнэ.
Нийт оролт: 16 удаагийн оролт буюу 32 цаг
Цагийн хуваарь: Даваа, Пүрэв гарагуудад 11-13 цагийн хооронд хичээл групт тавигдана.
Насны хязгаар: Монгол бичгийг сурахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй.
Сургалтын онцлог:
✅Монгол бичгийг унших, бичих түвшинд эзэмшинэ.
✅Нийт сургалтын явцад ойлгоогүй зүйлсийг давтан үзэх , багшаас зөвлөгөө авах бүрэн боломжтой.
✅ Хэт хурдан / шахуу/ биш тул шинэ хичээл тавигдах хүртэл өмнөх хичээлээ дасгал даалгавраар бататгаж, шалгуулах боломжтой.
✅сургалтын хугацаанд FB групп-д оруулсан видео хичээл, нэмэлт материал файлууд устахгүй.
✅Хичээлийн үндсэн багц цаг дууссаны дараа бүх хичээлийг дахин нэг сарын хугацаанд үзэх боломжтойгоор хичээлүүд хадгалагдана.